3 дугаар сарын 04-ний өдөр
Өнөөдөр гадаа -4 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 63 дахь өдөр бөгөөд он дуусахад 302 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 2, Могойг хүлэгч одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2876.00 зарах нь 2885.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох юань авах нь 455.00, зарах нь 456.50, рубль авах нь 33.00, зарах нь 36.00, вон авах нь 2.40, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт "Blue Sky" зочид буудалд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Утас: 99741854, 86885060
2. 11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
3. 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Глобал удирдагч их сургууль, Эрх зүйн гүүр хуулийн фирмээс залилах гэмт хэрэг, койн залилах гэмт хэргийн шинж агуулж байгаа эсэх талаар мэтгэлцээн зохион байгуулна.
4. 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын тариаланчдын үндэсний холбооноос "Газар тариалангийн асуудлууд, цаашид шийдвэрлэх арга зам" хэвлэлийн хурал хийнэ.
5. 11.30 цагт Баянзүрх дүүргийн XVI дугаар хорооны байрны ард барьж буй барилгын гадна талбайд орон сууцыг худалдан авахаар захиалсан 368 өрхийн төлөөлөгч хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91548754
6. 12.00 цагт "Корпорэйт" зочид буудлын "Chairman" ресторанд “17” продакшн “Voo”-тэй хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит киноны хэвлэлийн бага хурал болно. Утас: 96696674
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1986 оны энэ өдөр алдарт "Инстаграм" сүлжээг үндэслэгч Майк Кригер мэндэлжээ.
- 2001 онд Их Британийн Лондон хотод байрлах BBC телевизийн төв байранд бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг хүн маш хүнд гэмтэл авчээ. Уг халдлагыг Шинэ Ирландын бүгд найрамдах арми зохион байгуулсан болохоо хүлээсэн байна.
- 1996 онд АНУ-ын Висконсин мужийн Веяавега хотод галт тэрэг осолдов. Аврах албаныхан 16 өдөр аврах ажиллагаа явуулсны дүнд 2,300 хүнийг аварч чаджээ.
- 1986 онд ЗХУ-ын "Вега 1" сансрын хөлөг Хейлигийн сүүлт одны зургийг авч эх дэлхий рүү илгээв.
- 1980 онд Зимбабве улсын Ерөнхий сайдаар үндэсний хөдөлгөөний тэргүүн Роберт Мугабе сонгогдож, тус улсын анхны хар арьст ерөнхий сайд болсон байна.
- 1974 онд Америкийн алдарт "People" сэтгүүл анхны дугаараа хэвлэлтэд гаргав.
- 1933 онд АНУ-ын Хөдөлмөрийн сайдаар Францес Перкинс томилогдов. Тэрээр АНУ-ын Засгийн газарт багтсан анхны эмэгтэй улстөрч болсон юм.