БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан 2024 он хүртэл 100 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөөд буй. Энэ нь жуулчин олноор зорьж очдог байгалийн үзэсгэлэнт газар, тусгай хамгаалалттай бүс нутгийг экологийн доройтлоос хамгаалах зорилгоор санаачилсан ажил юм. Тэгвэл 2022 онд нийт 17 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн талаар дээрх газраас мэдээллээ. Тодруулбал, Булганы Хануй гол, Элсэн тасархай, Архангайн Тэрхийн цагаан, Өгий, Дорнодын Буйр, Завханы Тэлмэн, Улаагчны хар, Хэнтийн Гүрмийн нуур, Говь-Алтайн Ээж хайрхан, Баянхонгорын Цонжийн чулуу, Өмнөговийн Ёлын ам, Дуут манхан, Дундговийн Цагаан суварга, Их газрын чулуу, Дорноговийн Хамрын хийд, Төв аймгийн Хориуд зэрэг газарт жуулчдад зориулсан тусгай цэг байгуулахаар болсон байна. Эдгээрт 170 сая төгрөг төсөвлөжээ