Өнгөрсөн долоо хоногт хүчтэй үер бууж, хөрсний гулгалт болсон Бразилын Петрополис хотод сураггүй байгаа 160 гаруй хүнийг эсэн мэнд олох найдлага тасрав. Олон зуун аврагч байшин, барилгын нурангиас сураггүй бологсдыг хайжээ. Ням гарагт гэхэд 400 орчим аврагч болон сайн дурынхан өтгөн манан дунд ажилласан байна. Аврах ажиллагааны үеэр бороо үргэлжлэн орж, дахин хөрсний гулгалт болох аюултай байсан гэнэ.
Албан ёсны мэдээллээр бол тус хотод болсон байгалийн гамшгийн улмаас 150 хүн амь эрсэдсэний дотор 27 хүүхэд байжээ. Мөн орон гэргүй болсон 900 гаруй хүнийг дунд сургууль болон түр хоргодох газруудад байрлуулсан байна