“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд нээж, шилдэг бүтээлийн эздэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар шагналыг нь гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол уран бичгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн. Уг үзэсгэлэнг 2021 онд гаргах байсан ч цар тахлын улмаас түр хойшлуулаад байв.
Уран бүтээлчдийн ангилалд тэргүүн байрт “Голомт” банкны дизайнер Ц.Тамир, дэд байрыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы уран бүтээлч Дэгжилт, гутгаар байрт ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова Владимировна нар шалгарчээ. Тус ангиллын тусгай байрыг ӨМӨЗО-ы “Монгол уран бичлэг” нийгэмлэгийн дэд тэргүүлэгч С.Цэнгэлбаяр, “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа, ИНЕГ-ын инженер М.Долгор, “Хөх бичиг” төвийн уран бүтээлч Ш.Гэрэлсайхан, Буриад улсын “Тэнгэрийн бичиг” холбооны уран бүтээлч Чингис Бутханов, БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны уран бүтээлч Баатар, Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” холбооны уран бүтээлч Корнин Геннадий нар хүртэв.
Багш нарын ангилалд тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа, дэд байрт Монгол Улсын Консерваторын монгол хэл бичиг, уран зохиолын багш Т.Цолмон, гутгаар байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн багш Л.Ууганжаргал, тусгай байрт Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Ө.Одмандах, нийслэлийн 21 дүгээр сургуулийн багш Ц.Найдан, 38 дугаар сургуулийн багш Г.Сайнжаргал, Х.Оюундарь, 52 дугаар сургуулийн багш Я.Сэргэлэн, тавдугаар сургуулийн багш Б.Даваачулуун, Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулийн багш Э.Мөнхдалай нар шалгарлаа.
Ахлах ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрыг нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Анхцэцэг, дэд байрыг нийслэлийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Бадармаа, гутгаар байрыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ү.Энхжин, тусгай байрыг нийслэлийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Маралмаа, гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Номин, Төв аймгийн Жаргалант сумын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ч.Өнөрзаяа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Пүрэвсүрэн, СЭЗИС-ийн харьяа “Эрхэм баян эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Оюу, 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ё.Золбоо, 67 дугаар сургуулийн 11 дүгаар ангийн сурагч Е.Энхжин нар хүртлээ.
Дунд ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрт нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Ариунзаяа, дэд байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 10 дугаар ангийн Б.Нандин-Эрдэнэ, гутгаар байрт Увс аймгийн Наранбулаг сумын сургуулийн 10 дугаар ангийн сурагч О.Тэмүүлэн, тусгай байрт нийслэлийн гуравдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Өнө-Энх, 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баттуяа, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Номин, Г.Цолмон, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Учрал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Одонтуяа, нийслэлийн “Хобби” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Очирдарь нар шалгарсан юм. Үзэсгэлэнг өнөөдрөөс ирэх сарын 4 хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй толилуулах юм байна