Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд Монголын болон дэлхийн киноны хөгжмийн концерт “Best of playing love” гуравдугаар сарын 5, 6-нд 19 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимд болохоор боллоо.
Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь хүн бүрийн дуртай сэдвийн нэг билээ. Дээрх өдрүүдэд "Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээх гэж байна.