Японы Цагаан сарын битүүний өдөр 12 дугаар сарын 31-нд тохиодог байна. Манай Монголчууд битүүний өдөр бууз иддэг бол тэд Тошикошисоба буюу соба гоймон идэж өнгөрүүлдэг юм байна. Энэ гоймонг идснээр урт насалж, сайхан амьдарна гэж бэлгэшээдэг. Битүүний орой 12 цаг болоход зарим хүмүүс гэрийнхээ ойролцоох Будда эсвэл Шинтогийн сүмдээ мөргөж хүслээ шивнэдэг ажээ. Бас нэг сонирхолтой зүйл нь битүүний орой Монголчууд бурхан сахиусанд зориулж бууз мөс тавьдаг шиг Япончууд хулс болон жимс чимэглэн гэр эсвэл хашааныхаа үүдэнд тавьдаг байна. Харин нэгдүгээр сарын 1-нд шинийн нэгэн буюу гантан болдог аж. Япончууд энэ өдрөө эртлэн босож тухайн жилийн эхний нарыг харахаар явдаг гэнэ.
Өглөө нар харж ирээд түр амсхийж 8-10 цагийн хооронд урьдчилж бэлтгэсэн хоолоо идэж хүртдэг. Японы цагаан сарын энэхүү зоог нь уламжлалт хоол болох загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнээс бүрэлддэг. Зарим Япон айлууд гаднаа төрийн далбаагаа залсан байх нь ч бий.Мөн зарим Япон хүмүүс аав ээж ахан дүүсийнхээ шарил дээр очиж мөргөж цэвэрлэгээ хийж идээ будааныхаа дээжийг тавьдаг. Японы цагаан сарын амралт нь компаниас шалтгаалж янз бүр байх боловч 3-7хоног байдаг. Хот төв газар байдаг хүмүүс нь төрөлх нутаг руугаа буцаж аав ээж дээрээ амардаг гэнэ.