Сайжруулагч хэмээх усан бар жилийн өнгийг Гандантэгчилэн хийдийн лам А.Жамьяансүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Шороон үхэр жилийн зурлагыг шинжихэд үхрийн толгой хөх өнгөтэй, биеийн өнгө ногоон. Омруу нь улаан. Эвэр сүүл чих нь шар. Дөрвөн шир нь хөх, ходоод нь цагаан байна.
Үхэр хариулагч нь шар дээлтэй, ногоон бүстэй. Хөх царайтай, үсээ зүүн чихнийхээ араар, баруун чихнийхээ өмнүүр оруулсан идэр залуу хүн байна. Мөн тэр унгасан шилбүүр барьж, хөл нүцгэн зүүн талдаа үхрээ хариулан явж байна.
Зургаас тайлбал, дөрвөн улирлын эхээр хур бороо элбэгтэй. Хавар цаг гандуу. Өвлийн эхэн сараар бадгана өвчин гарна. Үхэр хариулагч нь залуу хүн байгаа нь залууст ээлтэй. Нялхаст дунд зэрэг, өвгөдөд машид ширүүн болой. Иймд жил орж буй настан буурлууд заавал засал номоо хийлгэх шаардлагатай.
Мөн үхэр хариулагч нь унгасан шилбүүртэй байгаа нь хаад түшмэлд харш жил болно. Ард түмэн ноёд, түшмэдтэй тэрсэлдэнэ хэмээн зурагджээ" хэмээн айлдав.