Умард Европын нутгаар өчигдөр "Малик" шуурга дайран өнгөрчээ. Үүний улмаас Их Британи, Дани, Герман, Польш улсын нутагт цахилгаан хангамж тасалдаж, галт тэрэгний үйлчилгээ түр саатсны зэрэгцээ багагүй хохирол учирчээ.
Шотландын нутагт шуурганы хурд зарим үед 160 км/ц хүрсэн гэнэ. Уг шуурганы улмаас 4 хүн эндсэн байна.
Эх сурвалж: Deutsche welle