Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Энэ жилийн сар шинийн баярын золголт болохгүй. Мөн төрийн байгууллагууд золголт хийхийг хориглосон гэдгийг та бүхэнд дахин сануулья. Мөн Цагаан сарын баяраа иргэдийг гэр, гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн Газраас албан ёсоор уриалж байна.
Учир нь баярын үеэр халдварын хамгийн тохиолдол тархах тооцоололыг та бүхэнд танилцуулсан. Түүнчлэн “Омикрон” хувилбар нь эрүүл мэндийн хувьд өндөр настан архаг суурь өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд өндөр эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байна. Иймд иргэдийг өндөр настан, хүүхэд багачуудаа хамгаалж, цахим золголт хийхийг уриаллаа” хэмээв.