Улаанбаатар хот дахь түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалын тооллого явуулж, 479 дурсгалыг бүртгэн, соёлын санд оруулжээ.
Эдгээрээс 15 дурсгалыг улсын хамгаалалтад, 14 дурсгалыг нийслэлийн хамгаалалтад бүртгэсэн байна. Хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан гэнэ. Тодруулбал, жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтсан талаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээллээ.