Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин их хэмжээний авлигын хэргээр 22 жилийн хорих ялыг эдэлж байсан ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүллээ.
Өдгөө 69 настай түүнийг 2018 онд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгаж, албан тушаалаас нь албадан огцруулж байжээ. Тэрбээр ардчилсан замаар сонгогдсон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч юм. Пак энэ жил мөр, нурууны архаг өвчлөлийн улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна. Түүний эрүүл мэндийн байдал тааруу байсан тул шинэ жилийн тусгай өршөөлд хамрагдагсдын жагсаалтад багтжээ.
Эх сурвалж: BBC