Санхүүгийн залилан хийсэн байж болзошгүйг мөрдөн шалгах ажлын хүрээнд Италийн цагдаа нар Милан хотын “ Интер” хөлбөмбөгийн клубын оффист нэгжлэг хийжээ. Энэ тухай Associated Press мэдээлэв.
“Интерын” мэдэгдэж буйгаар одоогоор тус клубын нэг ч ажилтны эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй, ямар ч ял тулгаагүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Миланы прокурорын газар “Интер” клубын одоогийн хөрөнгийн өсөлт зөв бүртгэсэн эсэхийг шалгахыг хүсжээ. Мөрдөн байцаагчид 2017- 2018, 2018-2019 оны улиралд тоглогчдын худалдаатай холбоотой баримт бичгүүдийг сонирхож байгаа аж.