Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 297 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянасан гэнэ. Одоогоор ажиллагаанд 113 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 53 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.
Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу тул бэлтгэл ажил хангах, мэдүүлэг гаргагчдыг бүрэн хамруулах, сургалт хийх, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр нутгийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагын нийт 119 байгууллагад чиглэсэн зохион байгуулалтын ажил хийж эхэллээ.
Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдийн мэдээллийг нарийвчлан тодорхойлох асуудлаар Монголбанк зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зохион байгуулав.