Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сүүлчийн мөстлөгийн үе буюу 10-15 мянган жилийн үед холбогдох эртний шувууны өндөг олджээ.
Энэ талаар Ховд аймгийн музейн бүртгэл мэдээллийн санч Б.Сүхбаатараас тодруулахад, “Жаргалант суманд газар шорооны ажил хийж буй “Ховдын өргөө” ХХК 3.5 метрын гүнээс эртний шувууных байх магадлалтай өндгийг олж, бидэнд хүлээлгэн өгсөн. Соёлын өвийн хуулиа мөрдөж ажилласан тус компанид талархал илэрхийлмээр байна. Өндгийг бид Шинжлэх ухааны академийн Палентлогийн хүрээлэнд хүлээлгэн өгөхөөр болсон” гэлээ.