Беларусиас орогнох эрх хүссэн, Польшийн цэрэг Эмиль Чечко тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн цагаач, дүрвэгсдийг хороож байснаа мэдэгдэв. Тэрбээр “Беларусь-1” телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.
1996 онд мэндэлсэн эрэгтэйг энэ сарын 16-нд хилийн ойролцоо саатуулснаа Беларусийн Хилийн улсын хорооноос мэдээлсэн юм. Тэрбээр Польшийн хилийн нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон үед Беларусьтай залгаа хилийн хамгаалалтыг хангах зорилгоор зарим хэсгийг нь шилжүүлсэн Казимир хааны нэрэмжит Помераны 16 дугаар механикжсан дивизийн 11 дүгээр Масурийн артиллерийн хороонд цэргийн алба хаагч гэдгээ мэдүүлсэн аж.
Цагаачлалын хямрал, дүрвэгсэдтэй хүнлэг бус харьцаж буй Варшавын явуулж буй бодлоготой санал нийлэхгүй байгаатай холбогдуулан тэрбээр улс төрийн орогнол Беларусиас хүссэн байна. Зүүн хилээс цэрэг нь алга болсныг Польшийн зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нотолжээ. Үүнээс өмнө түүнийг Беларусь руу зугтсаныг Польшийн тал няцааж байв. Варшав зугтсан цэргийн талаар арга хэмжээ авхуулна гэж Польшийн генерал Томаш Петровский мэдэгдсэн байна.