33 оролцогч нь харилцан нутаг дэвсгэр дээгүүрээ шалгалтын нислэг хийх боломж олгодог “Нээлттэй тэнгэр” гэрээнээс ОХУ албан ёсоор гарлаа. Уг гэрээнээс АНУ нэг жилийн өмнө гарсан билээ. Тус хоёр улсын оролцоогүйгээр эл гэрээ ач холбогдолгүй болжээ. Учир нь гэрээний хэрэгжих талбарын 80 орчим хувь нь хумигдаж буй аж. Тийнхүү ердийн зэвсэглэлийг хянах цөөн хэдэн арга хэрэгслийн нэг үгүй боллоо.
Үлдсэн 32 улс гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дижитал камер, шинэ төрлийн мэдрэгч нэвтрүүлэх замаар уг баримт бичгийг шинэчилж, байгалийн гамшиг, хүрээлэн буй орчныг хянах талаар хил дамнасан тусламж үзүүлэх чиглэлээр ашиглах боломжийг хэлэлцэнэ гэж шинжээч найдаж байна.