Малайзын хэд хэдэн бүс нутагт үер буусны улмаас 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлснийг Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб нь мэдэгдэв. Олон хүн гэртээ түгжигдэж, зарим нь найман цаг автобусанд гацжээ. “Star” сонинд бичсэнээр 11 384 хүнийг нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хүргэж, 4500 өрх уг ажиллагаанд хамрагдсан байна.
Энэ удаагийнх хэд хэдэн бүс нутгийн хувьд сүүлийн 40 жилийн хугацааны хамгийн хүчтэй үерт тооцогдож байна. Усны үндэсний төвөөс нь мэдээлснээр тус улсын баруун эрэгт усархаг бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулжээ.