Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолох аймгийн комис энэ сарын 13-нд БШУ-ны сайдын А/161 дугаар тушаалын дагуу Шинэ-Идэр суманд байдаг түүх, соёлын дурсгал болох Дөрөлжийн амны буган чулуун хөшөө, Цохиотын овооны буган чулуун цогцолборыг тооллоо.
Дээрх хоёр буган чулуун цогцолбор нь Титэм буюу малгай, гахай, хамгийн эртний бугын загвар дүрслэл байдгаараа онцлог аж.
Тооллогын комисс Шинэ-Идэр сумаас 3өөлөнгийн Жаргалантын хадны зураг, Нарийний жагаан булаг хадны зургийг шинээр бүртгэн баримтжуулсан байна.