Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод хэмжээнд хүрэв. Пүрэв гаргийн цахим биржийн арилжааны үеэр нэг ам.доллартой 15.21 лира тэнцсэн байна. Үүний сацуу энэ он гарснаас хойш Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш хоёр дахин доошилж, сүүлийн нэг жилийн хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн нь энэ аж. Нэгдүгээр сард нэг ам.долларыг 7.3 орчим лирээр сольж байв.
Пүрэв гаргийн арилжаа эхлэхэд нэг ам.доллар 14.85 лира байжээ. Арилжааны явцад лирагаар ханш 2.7 хувиар унасан гэнэ. Мөн бусад мөнгөн тэмдэгтийн эсрэг лирагийн ханш ч унаж байна.