“Дэлхийн мисс-2021” тэмцээний оролцогчид ажилтнууд, багийнхан болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс Пуэрто Рикод болох финалын тоглолтыг түр хойшлууллаа.
Финалын тоглолтыг Пуэрто Рикогийн “Coliseum Jose Miguel Agrelot” цэнгэлдэх хүрээлэнд ирэх 90 хоногийн дотор дахин товлохоор болжээ.
Сан Хуан, Пуэрто Рикод “Дэлхийн мисс 2021” тэмцээнийг хянах вирус судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Пуэрто-Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцсаны дараа арга хэмжээг зохион байгуулагчид Пуэрто Рико дахь дэлхий даяар цацагдах финалыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Өчигдрийн байдлаар тайзан дээр болон хувцас солих өрөөнд эрсдэл нэмэгдэж, эерэг тохиолдлууд батлагдсан тул тэмцээнд оролцогчид, ажилтнууд, үзэгчдийн аюулгүй байдалд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Эмнэлгийн мэргэжилтнүүд ийм нөхцөл байдалд нэн даруй хорио цээрийн дэглэм барьж, ажиглалт, шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна.
Тэмцээнд оролцогчид болон ажилтнуудыг эрүүл мэндийн ажилтан, зөвлөхүүд зөвшөөрсний дараа эх орон руу нь буцаах аж.