Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан цахим сонгуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулжээ. Цахим сонгуульд нийт дөрвөн хуульч нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн байна. Улмаар хуульч Тэрбишийн Мөнх-Эрдэнэ олонхын санал авч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүнээр сонгогдлоо.