Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтыг тэргүүлэв. Ингэснээр тэрээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “Jose Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох юм.