Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь хулгайн ан, агнуурын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
Тэдний вэбсайтаас үзэхэд, Вирунга бол Африкийн хамгийн эртний үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн ховордсон уулын горилла болон өөр бусад онцгой зэрлэг ан амьтдын өлгий нутаг гэгддэг байна.
Тус хүрээлэнг 600 гаруй байгаль хамгаалагчийн баг хамгаалдаг ажээ. Тэдний зарим нь цэцэрлэгт хүрээлэнгийн гориллуудтай нягт холбоо тогтоосон эдгээр зургуудаас харагдаж байна.
Вирунгагийн фэйсбүүк хуудсанд олон тооны гориуллуудын зураг нийтлэгдсэнийг байгааг харахад, амьтад зургаа авахуулахдаа дассан бололтой.