"Moon dance" хамтлаг энэ сарын 18-нд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бремен хотод зохион байгуулагдах Латин Формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүлгийн жолоо заллаа. Энэ удаагийн тэмцээндээ үндэсний бахархал болсон "Шонхор" шувуугаар сэдэвлэсэн үзүүлбэрээр оролцохоор болжээ.
Тэд бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд эх орныхоо спорт, урлаг, өв соёл, үндэсний халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох эрхэм зорилготой билээ.