Ираны Натанз хот орчимд дэлбэрэлт болсон нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем туршсантай холбоотойг IRNA агентлаг уламжлав. Цөмийн объектууд байрладгаараа эл хот алдартай. Дэлбэрэлт цөмийн объектуудтай холбоогүй бөгөөд хүний амь эрсдээгүй гэнэ.
Натанз хотоос хойш 30 км зайд уулын баяжуулах үйлдвэр бий. Тус үйлдвэрт уран баяжуулдаг. Мөн үйлдвэрийн ойролцоо цэргийн анги байдаг аж.