10. Сторми Вебстер:
3 настай Сторми Дэлхийн залуу тэрбумтан Кайли Женнер, хип хоп уран бүтээлч Трэвис Скотт нарын охин юм. Тэр “youtube” хуудсаараа дамжуулан өдөр тутмын тансаг бэлэг суртчилахын зэрэгцээ тв шоу нэвтрүүлэгт орж, орлого олдог байна. Сторми гуравхан настай ч насанд хүрсэн хэний ч зохион байгуулж байгаагүй тансаг үдэшлэг зохион байгуулдаг гэдгээрээ алдартай. Өв залгамжлалаасаа гадна Стормигийн нэрээр нэрлэгдсэн хэд хэдэн брэндтэй. Сторми гуравхан насандаа цаашид бараг юу ч хийхгүй байсан ч болохоор хөрөнгөтэй болсон байна. Одоогоор нь 3 сая ам.долларын хөрөнгөтэй аж.
9. Труе Томпсон:
Реалити шоуны од Хлоэ Кардашиан, сагсан бөмбөгчин Тристан Томпсон нарын охин Труе Томпсон гурван настайдаа АНУ-ын хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтад нэгт орж байж. Томпсоны одоогийн орлого нь 10 сая ам.доллар. Тэрээр "Keding up with the Kardashians" шоунд тогтмол оролцож, Хлоэгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгааны ажил хийдэг байна. Труе бас их хэмжээний итгэлцлийн сантай гэнэ.
8. Валентина Пино:
Валентина Пино бол Академийн шагналд нэр дэвшсэн жүжигчин, Салма Хайек, Керинг, Франсуа-Анри Пинаултын охин юм. Нэр хүндтэй аав, ээжийнхээ ачаар 12 сая ам.долларын итгэлцлын сантай болсон байна.
7. Эван
“EvanTubeHD” хэмээх маш алдартай “YouTube” суваг нь 7 сая гаруй захиалагчтай. Долоо хоногт гурван удаа нийтлэгддэг видео бичлэгээрээ мөнгө олдог байна. Эван жилд 1.5 сая ам.долларыг "YouTube"-ийн зар сурталчилгаанаасаа хүртдэг аж. Тэрээр өөрийн тоглоомын сувагтай бөгөөд өдөрт ойролцоогоор 600 ам.доллар хуримтлуулдаг тул 14 настай хүү насан туршдаа хангалттай идэх хуримтлалтай гэж хэлж болно.
6. Данниэлин Биркхед
Данниэлин Биркхед бол телевизийн нэрт жүжигчин Ларри Биркхед болон "Playboy"-ийн загвар өмсөгч талийгаач Анна Николь Смит нарын охин юм. Анна эмгэнэлтэйгээр нас барахад, Данниэлин дөнгөж таван сартай байжээ. Түүнээс хойш охин аавтайгаа хамт амьдарч эхэлжээ. Охин хоёр ихэр төрсөн боловч түүний ихэр гурван сартай байхдаа хар тамхины хордлогын улмаас энджээ. Ээжээсээ үлдсэн 13.5 сая ам.долларын өв залгамжлалыг хүлээн авчээ. 16 настай тэрбээр 6 настайгаасаа “Guess”-д загвар өмсөж эхэлсэн байна.
5. Жожо Сива
18 настай Жожо Сивагийн одоогийн хөрөнгө нь 20 сая ам.доллар. Тэрбээр "Dance Moms" реалити шоунаас алдар нэрийг мэдэрч эхэлсэн байна. Авъяас чадвар, бүтээлч байдлаараа “YouTube” дээр бүхэл бүтэн эзэнт гүрнийг байгуулаад буй юм. Түүнчлэн өөрийн нэрийн хуудас болсон брэндтэй гэнэ. Тэрээр АНУ-д маш алдартай тул түүний бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрийн том худалдааны дэлгүүрүүд булаацалддаг байна.
6. Райн Кажи
Райн Кажи дэлхийн хамгийн өндөр орлоготой “YouTube” оддын нэг. Залуу од “YouTube” сувагтаа зориулж видео бичлэг хийх, шинэ тоглоомуудыг задлах, “Nick Jr. Ryan's Mystery” “Playdate” шоуны зураг авалтад оролцох зэргээр мөнгө олдог байна. Райан нас ахих тусам түүний суваг хэрхэн хөгжихийг тааварлашгүй. Гэхдээ түүний “LEGO” иж бүрдлийг задалж буй анхны бичлэг цаашид мөнгөнд санаа зовохооргүй болгожээ. Тэрээр одоо 10 настай бөгөөд 32 сая ам.долларын хөрөнгөтэй аж.
3. Ким Кардашианы гурван хүү
Телевизийн нэрт жүжигчин Ким Кардашиан, рэппер Канье Уэст нарын хүүхдүүд Америкийн хамгийн баян 3 хүүхдийн жагсаалтад багтжээ. Супер одуудын гурван хүү асар их итгэлцлийн сантай аж. Хөвгүүдийн одоогийн хөрөнгө нь 40 сая ам.доллар. Ким Кардашианы дунд хүү Норт Уэст нь ах дүү нараасаа гадна тусдаа хэд хэдэн тоглолт хийдэг байна. Мөн Жожо Сивагийн видеонд тоглосон бөгөөд “Beauty Inc”-ийн нүүрэнд гарчээ. Тэр удахгүй өөрийн брэндээ гаргаснаар ээжийнхээ мөрөөр алхах нь дамжиггүй гэж урлаг судлаачид үзэж байна.
2. Мэддокс, Пакс, Захара, Шило, Нокс, Вивьен Питт нар
Мэддокс 20, Пакс 17, Шило 16, Нокс 14, Вивьен 15, Питт 13-тай. Тэд Холливудын нэртэй одууд Брэд Питт, Анжелина Жоли нарын хүүхдүүд бөгөөд их хэмжээний итгэлцлийн сантай. Тэдний дундын хөрөнгө нь 300 сая ам.доллар.
Блю Айви, Руми, Сэр Картер
Блю Айви 9 настай бол Руми, Сэр Картер хоёр ихэр бөгөөд 4 настай аж. Тэдний дундын нийт хөрөнгө нь 500 сая ам.доллар. Тэд Бейонсе, Жей Зи нарын хүүхдүүд юм.
Руми, Сэр хоёр мэндэлсний дараа Бэйгийн жирэмсэн болсон зураг “Instagram” дээр бүх цаг үеийн хамгийн их хандалттай зураг болсон юм.