“Чимэгэ” яриаг текст рүү, текстийг яриа руу хөрвүүлэх технологи дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартап компаний нэг болжээ.
Энэ талаар “Чимэгэ” компаний үүсгэн байгуулагч С.Бадрал “Бидний анхны тэмцээн дэлхийн хамгийн том хэмээх 100 000 стартап оролцдог “Startup World Cup” байсан. Тус тэмцээнд Монголоосоо шалгарч Цахиурын хөндийд илтгэл тавих 50 компанийн нэг болсон ч цар тахлын улмаас хойшлогдож, ирэх 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулагдахаар болсон. Мөн Хонкогт болсон ”Startup World Cup Asia”-д оролцож, шилдэг 7 стартап компанийн нэг болсон.
Түүний дараа бид 9 сард дэлхийн Deep tech эко систем гэгддэг Hello Tomorrow хэмээх тэмцээнд оролцон эхний шатанд шалгарч “Deep Tech Pioneer” гэсэн цол аваад одоо Парис руу дараагийн шатандаа оролцохоор явах гэж байна.
10 сард “WSA – World Summit Awards”-д оролцож Монголоосоо мөн шалгарч, дараагийн шатандаа оролцсон бөгөөд глобал дүн нь 2022 оны 1 сарын сүүлээр гарна. Мөн “ITU Digital World Awards” уралдаанд оролцож EdTech буюу боловсролын инновацын ангилалд шилдэг 10 стартапын нэг боллоо. Эцсийн ялагчийн дүн нь арай гараагүй байна. Эдгээрээс дүгнэхэд таны хэлснээр Чимэгэ нь дэлхийн шилдэг 40 стартапын нэг болно.
Энэ мэтчилэн бид олон улсын шинж чанартай тэмцээнд оролцож, технологио олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийгээд явж байна.
“WSA-World Summit Awards” оролцож Монголоосоо мөн шалгарч, дараагийн шатандаа оролцсон бөгөөд глобал дүн нь 2022 оны 1 сарын сүүлээр гарна. Мөн “ITU Digital Word Awards” уралдаанд оролцож EdTech буюу боловсролын инновацын ангилалд шилдэг 10 стартапын нэг боллоо” хэмээсэн юм.