Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар хоёулаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кино одууд юм. Аль аль нь “Алтан бөмбөрцөг”, академийн шагналууд болон бусад бүх шагналыг хүртэж байсан жүжигчид билээ.
Фэнүүд нь тэднийг “Finding Neverland", "Little Children in Winslet’s case”, “Catch Me If You Can", "Gangs of New York in Dicaprio's” зэрэг киногоор нь илүү мэдэх болов уу. Гэхдээ Холливудын алдарт кино “Титаник”-т хамтран тоглосныг үзэгчид андахгүй биз.
Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар 1996 онд кино салбарт анх хөл тавьж байхдаа танилцжээ. Кейт Уинслет Ди Каприотой уулзсан анхны сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Бурхан минь, тэр үеийг эргээд бодсон чинь үнэхээр эрт дээр үед юм шиг санагдаж байна. Леонардо Ди Каприо бол миний хамгийн сайхан нөхөрлөлийн түүх. Би үнэхээр азтай хүн. Тэр намайг үргэлж маш их инээлгэдэг" гэжээ.
Харин Леонардо Ди Каприо "Кейт бид хоёр энэ салбарт хамтдаа өссөн. Бид 25 жилийн турш бие биенээ дэмжиж, чиглүүлж, тусалсаар ирлээ" хэмээсэн байна.