АНУ-ын Нью-Йорк хот дахь Орон гэргүй хүмүүсийг хамгаалах байрны захирал Перри байгууллагынхаа данснаас 2.4 сая доллар хулгайлж, “Tiffany” брэндийн үнэт эдлэл худалдан авсан нь илэрчээ. Тус хотын Орон гэргүйчүүдийн хэлтсээс хуваарилсан мөнгийг завшиж хувьдаа ашигласан, мөн ах, дүү хоёроо тус байгууллагад ажилд авч, албан ёсны гэрээнд заасан хэмжээнээс илүү цалин олгож байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Перри татвараас зайлсхийж, орлогоо хэдэн зуун мянган доллароор дутуу тайлагнадаг байсан нь ч илэрчээ. Тэр эмэгтэйг буяны болон ашгийн бус байгууллагад ажиллахыг хориглож, хувьдаа завшсан 2.4 сая долларыг төлүүлэхийн зэрэгцээ торгууль ногдуулсан байна. Нью-Йорк хотын ерөнхий прокурор Лаетитиа Жеймс “Эмзэг бүлгийн иргэдийг далимдуулан хувийн ашиг хайсан, ашигласан хүмүүст хариуцлага тооцохын тулд чадах бүхнээ хийх болно” гэж мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант