Дэлхийн химийн зэвсгийн нөөцийн 98.9 хувийг устгасныг Химийн зэвсгийг хориглох байгууллага нотолж чадна гэж тус байгууллагын тэргүүн Фернандо Ариас мэдэгдэв. Тэрбээр тус байгууллагын гишүүн орнуудын бага хурлын 26 дугаар чуулганы үеэр үг хэлжээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 31-ний байдлаар манай гарагт 71 511 тонн химийн зэвсэг буюу нөөцийн 98.9 хувийг устгасан гэнэ.
Химийн зэвсгийг хориглох байгууллагын цорын ганц гишүүн нь АНУ. Өдгөө устгах ажил үргэлжилж байгаа бөгөөд 2023 онд багтаан бүрэн дуусгах аж. ОХУ 2017 онд нөөцөө устгаж дуусгажээ. Өнөөг хүртэл химийн зэвсгийн цорын ганц эзэмшигчийн хувьд АНУ-ыг Оросын жишгийг дагаж, химийн зэвсэггүй болох үйл явцыг хугацаанаас нь өмнө дуусгахыг ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Аж үйлдвэр, худалдааны яамны орлогч дарга Олег Рязанцев чуулганы үеэр үг хэлэхдээ уриалав.