“Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал нь хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг зөв тодорхойлох, тайлбарлах, нэр томьёоны болон нэвтэрхий толийг хэрэглээнд нэвтрүүлэх, хууль зүйн нэр томьёоны хувьсал, эрх зүйн тогтолцоонд үзүүлэх үр нөлөө болон бусад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар 4 үндсэн хэсгийн хүрээнд 10 гаруй илтгэгч илтгэл хэлэлцүүлэх юм. “Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Философийн Хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “www.legaldata.mn” тус тус оролцож байна.