"Golconda" театрын шинэ уран бүтээл "Нил цагаан" Соёлын төв өргөөнд өнөөдөр нээлтээ хийнэ. Энэхүү жүжиг нь нийгмийн хамгийн жижиг хэрнээ чухал институт болох гэр бүлийн харилцаанд тулгардаг хосуудын ёс суртахууны асуудлыг хөндөж, таньд ухаарал нэмэхийг зорьж байна.
Жүжгийг Монголын театрын хөгжлийн академийн захирал, Golconda театрыг үүсгэн байгуулагч С.Баярсайхан найруулжээ. Гол дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Тодгэрэл, Г.Отгонцэцэг нар тоглох юм. Мөн шинэ залуу уран бүтээлчид олны хэсэгт тоглохоор болжээ.