“Афганистаны охид, хөвгүүд заавал боловсрол эзэмшинэ” гэж тус улсын түр Засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч мулла Хасан Ахунд мэдэгдэв. Ингэснээр охидыг боломжийн хэрээр сургуульд хамруулах нь тодорхой болов. Нийслэл Кабул болон бусад газарт охидыг дунд боловсрол эзэмшүүлэхийг хориглосныг тэрбээр хөндсөн байна.
Хасан Ахундын хэлсэн үгийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд анх удаа шууд дамжуулан хүргэсэн байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэхэд бэлэн байгаагаа харуулснаар Засгийн газраа бусад улсаар хүлээн зөвшөөрүүлнэ гэж тэрбээр найдаж буй аж.