Украины ойролцоо Оросын цэргийн ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотойгоор үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд АНУ Европ дахь цэргийн сургуулилалтаа хязгаарлаж, Киевт зэвсэг нийлүүлэхээ зогсоож магадгүй тухай “Wall street journal” сонинд бичжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн туслах Карен Донфридын хэлснээр маргааш Латвийн нийслэл Ригад болох НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Америкийн тал хурцадмал байдлыг намжаах хамтарсан арга хэмжээ авах боломжийг хэлэлцэх аж. Ингэх өргөн боломж бий гэж Донфрид тэмдэглэв.