Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбарын 100 жилийнхээ хөгжлийн түүх шингэсэн үндсэн таван үзмэр, монгол эрдэмтдийн 80 орчим бүтээлийг дэлгэсэн “Шинжлэх ухаан-100” виртуаль музей өчигдөр нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд:
- Судар бичгийн хүрээлэн (1921- 1930 он)
- Шинжлэх ухааны хүрээлэн (1930 - 1961 он)
- Шинжлэх ухааны академи (1961 оноос одоог хүртэлх)
- Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал (1981 он) гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд өөр өөрийн онцлогийг агуулсан орон зайн шийдлийг агуулсан танхим дахь үзмэрүүдтэй виртуалиар биечлэн танилцах боломжийг бүрдүүлжээ.