Оросын батлан хамгаалах болон аж үйлдвэрт өнгөрсөн онд халдлага үйлдсэн Умард Солонгосын хакерын “Кимсуки” бүлэглэл Солонгостой холбоотой ОХУ-ын гадаад бодлогын мэргэжилтнүүдийг онилох болжээ. Тухайлбал, тус салбарын алдартай хүмүүсийн өмнөөс хуурамч цахим шуудан илгээдэг гэнэ. Орос бол БНАСАУ-ын эргэн тойронд өрнөж буй дипломат ажиллагааны чухал оролцогчдын нэг учраас Умард Солонгосын тагнуулын ажилтнууд хаалттай шуудан харилцаанд нэвтрэхийг чухалчилж байна гэж халдлагад өртсөн шинжээчид үзжээ.
Хакерын “Кимсуки” бүлэглэл БНАСАУ-тай харилцах янз бүрийн асуудал эрхэлдэг Оросын эрдэмтэд, гадаад бодлогын мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагууд руу халдаж байгааг Америкийн кибер аюулгүй байдлын “Proof¬point” компани илрүүлсэн байна.