Малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, хамгаалах хүрээнд Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ "Талын түмэн адуу" өдөрлөг энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлд суурилсан салбар дундын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой өдөрлөг болсон байна. Ингэснээр соёлын өвөөр дамжуулж, гадаад дотоодын жуулчдыг татах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.
Үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн ЗДТГ-ын болон Батноров сумын Засаг дарга Д.Жамбаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян нар оролцлоо.