Коронавирусийн =дельта хувилбар хэт олон мутац хуримтлуулсны улмаас “өөрөө өөрийгөө устгахад” хүргэж магадгүй болжээ.
Японы Үндэсний генетикийн хүрээлэн болон Ниигата их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Японд коронавирусийн дельта омог бусад хувилбаруудыг шахан асар хурдтай тархсан. Ингэхдээ түүний дотор олон мутаци хуримтлагдсанаар омог гажигтай болж, цаашид өөрийгөө хуулбарлах чадваргүй болжээ.
"Халдварын шинэ тохиолдлын тоо өсөхгүй байгаа үүднээс харахад дельта хувилбар нь олон мутацлагдах үедээ өөрийгөө байгалийн жамаар устгахад чиглүүлсэн гэж бид үзэж байна" хэмээн эрдэмтдийн багийн ахлагч, профессор Ицуро хэлснийг “The Japan Times” сонин мэдээлэв.
Судалгаагаар Японд Дельта омгийн ихэнх мутац тус вирусийн алдааг "засах" чадварыг хариуцдаг бүтцийн бус nsp14 уургийн A394V бүсэд өрнөсөн байна. "Хэрэв вирус 3амьд бөгөөд эрүүл" байсан бол шинэ тохиолдлын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь амны хаалт зүүж, вакцинд бүрэн хамрагдсан ч халдвараас үргэлж хамгаалж чадахгүй" гэж Ицуро хэлжээ.
Японы өөр нэг эрдэмтэн Шимане их сургуулийн Анагаах ухааны факультетын профессор Такеши Ураногийн хэлснээр бусад улс орнуудад ч шинэ халдварын тоо огцом буурч байж болох авч nsp14 уургийн A394V бүсэд олон удаа мутацлагдах явдал одоогоор зөвхөн Японд л ажиглагдаж байна.
Үүний зэрэгцэв дельта хувилбар "өөрийгөө устгах" нь SARS-CoV-2-ийн бусад төрлийн халдвар нэвтрэх болзошгүйг мэргэжилтэн анхааруулав.
сарын 22-ний байдлаар Японд тахал эхэлснээс хойш 1,726,830 хүн халдвар авсан болохыг тогтоожээ. Түүнчлэн өнгөрсөн хоногт 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын хүн амын 75.7 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.