БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Хоргос хотоос 1000 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан галт тэрэг Афганистаныг зорьсон тухай “Xinhua” агентлаг мэдээллээ. 50 чингэлэгт өвлийн улиралд афганчуудад нэн түрүүнд шаардлагатай эд зүйлс, дулаан хувцас, гутал, хүнсний бүтээгдэхүүн ачсан байна. Уг цуваа 12 хоногийн дараа Афганистанд хүрэх аж. Энэ нь Хятадаас илгээж буй гурав дахь удаагийн тусламж юм. Өнгөрсөн зургадугаар сараас хойш БНХАУ 2600 тонн ачаа хүргэжээ.