Ираны баруун өмнөд нутгийн Шахре-Корд хотын оршин суугчид ундны усны хомсдолд орсонд улсынхаа эрх баригчдаа буруутган жагсав. Эсэргүүцлийн ажиллагаа дундад зууны үеийн гүүрнүүдийн нэгний ойролцоо, хатаж ширгэсэн Зайендеруд голын ойролцоо болжээ.
Ундны усны хомсдолоос үүдсэн жагсаал тус улсад болсоор байна. Сүүлийн 50 жилд байгаагүй ган гачиг нүүрлэсэн нь ус хомсдох шалтгаан болсон аж. Зайендеруд гол ширгэсний улмаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Исфахан хотод хэдэн зуун фермер жагсжээ. Энэ асуудлыг шийдэхээ эрх баригчид мэдэгдсэн байна. Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси усны хомсдолын асуудлыг арилгахаар тус хот руу Эрчим хүчний сайдаа илгээсэн гэнэ. Эсэргүүцлийн жагсаал, цуглаан Хузестан мужид өнгөрсөн зун эхэлжээ. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болж, эрх баригчид солигдсоны улмаас нөхцөл байдал их хүнд байсан гэнэ. Харин далангийн усыг тавьж, шинэ захирагч яаралтай томилсны ачаар сарын дотор асуудал шийдэгдсэн байна.