ОУВС-гийн шинэ тэргүүнээр Францын Сангийн сайд Кристин Лагардыг сонгосон тухай АР мэдээлжээ. Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн хэргээр шүүгдэж буй Доминик Стросс-Каны халааг авсан тэрбээр ОУВС-г тэргүүлж буй анхны эмэгтэй болжээ.
Кристин Лагард “Хөгжиж буй орнуудад туслах зорилгоор ОУВС-гийн төлөөлөгчдийг Ази, Африк, Ойрхи Дорнодод илгээх бодолтой байгаа” хэмээн мэдэгдсэн байна.