Британийн иргэн, 21 настай залуу 94 настай эмээгийнхээ аминд хүрчээ. Өндөр настай эмэгтэй гэртээ угаартсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн ч аврагдаж чадаагүй бөгөөд тэднийд гал гарсан шалтгаан нь тамхитай холбоотой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Эмээ нь өнгөрсний дараахан ач хүү Тирнан нь цахим тоглоом тоглож байхдаа найз нартаа “Би хүний амь хөнөөсөн байж магадгүй” гэж хэлсэн аж. Цагдаа нарт тэрбээр “Эмээ минь зөнөж, хий юм хардаг болсон. Түүнийг тэгж зовоохгүйн тулд гэрт нь татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүй орхисон” гэж мэдүүлжээ. Эл хэрэг өнгөрсөн амралтын өдөр болсон бөгөөд Тирнаны үйлдсэн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлээгүй байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант