Чех улсын Засгийн газар тэтгэвэрт гарах насны хязгаарыг нэмж 73 болгох магадлал өндөр байна. Уг асуудлын эцсийн шийдвэр тус улсын Ерөнхийлөгчөөс хамаарах ба албан ёсоор тэтгэврийн шинэчилсэн насанд шилжихэд шат дараалсан арга хэмжээ авах аж. Чехийн Парламентад суудалтай Барууны эвсэл энэ саналыг дэмжиж, тэтгэвэрт гарах эрэгтэй, эмэгтэйчүүдийн насыг тэнцүүлэх талаарх асуудлыг авч хэлэлцэж байна.
Өдгөө Чехийн иргэд тэтгэвэрт 65 настай гардаг. Эмэгтэйчүүд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор нэг жилийг гавьяаны амралтад суух наснаасаа хөнгөлүүлдэг аж. Тэтгэврийн шинэчилсэн нас 1977 оноос хойш төрсөн хүмүүст хамаарагдах юм. Албан ёсны мэдээгээр Чехийн эрэгтэй хүний дундаж наслалт 72 байдаг бол эмэгтэйчүүдийнх 74 ажээ. Тус улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Яромир Драбек “Тэтгэврийн шинэчилсэн насанд шилжихэд 55 жил зарцуулах юм.
Ирэх жилүүдэд иргэдийн хөдөлмөр эрхлэх чадвар, эрүүл мэнд ч харьцангуй сайжрах болно” гэжээ. Нөгөө талаас социологчид уг асуудлыг эсэргүүцэж байгаагийн учир нь иргэдийг тэтгэврийн наснаас өмнө өөрс дийн хэрэгцээг хангахуйц чадвартай болгох хэрэгтэй бөгөөд үүнээс болж төрөлт багасах аюултай гэж үзжээ.
Т.БОЛОРТУЯА