Хамгийн ичгүүртэйгээр илчлэгдсэн, зарим тохиолдолд гэмт этгээдүүдийн гэнэн зан юунд хүргэсэн талаар хүргэе.
- Америкийн нэгэн ээж хүүтэйгээ скаутын үйл ажиллагаанд очжээ. Тэр үеэр хар тамхи илрүүлэхэд сургасан эрэлч нохдын үзүүлбэр сонирхуулсан аж. Нэг нохой нөгөөх ээжийн хажууд ирээд цүнхийг нь үнэрлээд, хуцаад холдохгүй байсан учраас цагдаа нар шалгахад ууттай ургамал гарч ирсэн аж. Түүнийг хүүхдийнх нь нүдэн дээр баривчлахаас татгалзаж, зарлан дуудах хуудсыг нууцаар өгсөн байна.
- Дэлгүүрт буу барьсан залуу орж ирээд мөнгө нэхэв. Хүссэнээ авсан тэрбээр гарч явахдаа виски хараад, худалдагчаас бас л нэхэв. Худалдагч өгөхгүй гэж маргалдаад “Чи 21 нас хүрээгүй л харагдаад байна” гэхэд дээрэмчин жолооны үнэмлэхээ үзүүлээд насанд хүрснээ батлаадахав. Ингээд вискитэй, мөнгөтэй болоод явсан залуу хоёр цагийн дараа баривчлагдаж, худалдагч хохиролгүй болжээ.
- Нэгэн эмэгтэй машинаа хулгайд алдсан талаараа цагдаад мэдүүлээд, дотор нь гар утсаа орхисноо ч хэлжээ. Цагдаагийн офицер түүний дугаар луу залгаад “Зарын дагуу яарьж байна. Машинаа зарах хэвээрээ юү, яаралтай авах шаардлагатай байна” гэжээ. Хулгайч сэжиг авсангүй уулзах газраа товлоод, удалгүй гартаа гав зүүлгүүлжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант