“Amazon” компани ажилчдынх нь дунд тархсан коронавирусийн халдварын талаар мэдээлэхээс татгалзсаны улмаас 500 мянган долларын торгууль төлөх нь. Саяхан баталсан, Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн дагуу АНУ-ын Калифорни муж улсын Ерөнхий прокурорын газраас ийм шийдвэр гаргажээ. Төлбөрийн энэ хэмжээ өндөр байгаа тухай “Los Angeles times” тэмдэглэв. Тодруулбал, 2020 онд Калифорнийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газраас зөрчил бүрд 1870, 935 долларын торгууль ногдуулж байжээ. Калифорнид коронавирус таван сая гаруй хүнээс илэрч, 73111 өвчтөн нас барсан. АНУ-д халдварын 47 сая тохиолдол илэрснээс 763 мянга гаруй нь амьсгал хураасан байна.