АНУ-ын ижил хүйстнүүд өөрсдийн эрхээ хамгаалахаар анх 1969 онд хөдөлгөөн өрнүүлж байжээ. Түүнээс хойш 42 жилийн дараа тус улсын зургаан муж ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Жил бүр болдог ижил хүйстнүүдийн баярын жагсаал өнгөрсөн ням гаригт НьюЙоркт боллоо.
Уг жагсаалд тэдний эрхийг хамгаалахыг дэмжигч олон хүн цугласан байна. АНУ-ын Засгийн газрын албаны төлөөлөгч Эндрю Куомо өнгөрсөн баасан гаригт Нью-Йорк мужид оршин суудаг ижил хүйстнүүдийн гэрлэх хуулийг батлахад га рын үсэг зуржээ. Ижил хүйстэн иргэдэд эрүүл мэндийн тэтгэмж олгох зэрэг олон заалт багтсан хууль маргааш батлагдаж, 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Гэхдээ Засгийн газар ижил хүйстэн иргэдийн нийгмийн халамж болон цагаачлалын асуудлыг батлаагүй байна.
Д.МӨНХЖИН