Алслагдсан аймаг сумын хүүхдүүдийг сурах боломжоор тэгш хангах үүднээс "Ид шидийн орон" ТББ болон нийгэмд нөлөөлөгч инфлүүсэрүүд "MagicBox" төсөл хэрэгжүүлж буй. Эхний удаад залуус Говь-Алтайн Тонхил сумыг сонгож "MagicBox"-ыг байгуулж, төслөө хэрэгжүүлэхээр болсон. Харин Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон Ш.Раднаасэд өөрийн Ажлын албаны цахим хуудсаараа дамжуулан төслийг хамтран хэрэгжүүлж буй мэтээр мэдээлэл түгээжээ. Үүнд олон нийт ихээхэн дургуйцэж байна. Улмаар төслийн багаас "Олон зүйл бичихгүй ээ. "Magic Box" төсөл ямар ч улс төртэй холбоогүй. Цэвэр өөрсдийн сэтгэл, зүтгэл, чадамжаараа үлгэрлэж яваа залуусын санаачлага юм шүү. Ичиж байгаа нь сайн хэрэг ч ажлын алба нь байна уу, гишүүн нь байна уу цаашид анхаарч ёс зүйтэй байхыг л хүсье. Иргэд нүдтэй, чихтэй. Өөрсдөө мэдээллээ олоод авчихдаг юм. Бид яах вэ хийдгээ хийж л таараа. Харин иргэдээ ингэж бүү доромжилж байгаасай билээ. Иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг нь харчихмаар л санагдлаа. Өөр тайван даа. Ажиглаад л байгаа шүү" хэмээн мэдэгдсэн. Улмаар олон нийтийн цахим эсэргүүцэлтэй тулгарсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд аргагүй байдалд орж, уучлал хүссэн байна.