Тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих "Пөөдөө" төслийн үзэсгэлэнг өнөөдөр Театрын музейд нээв. Үзэсгэлэнд уг төслийн хүрээнд бүтээгдсэн хүүхэлдэйн дүрүүдийг танилцуулсан юм. Хүүхэлдэйнүүдийг цаасан шуумал, эсгий зөөлөн эдлэл ашиглан, таягт хүүхэлдэйн төрлөөр бүтээж, үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн энд Монголын анхны биет хүүхэлдэйн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл /puppet movie/ бүтээж буй түүхэн гэрэл зураг болон тайз декорацийг дэлгэсэн байв. Үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.
"Пөөдөө" төслийн хүрээнд бүрэн хэмжээний уран сайхны кино, хүүхэлдэйн жүжгийн уран бүтээл, хүүхдэд зориулсан цуврал нэвтрүүлэг, дүрслэх урлаг, театрын урлаг, дэлгэцийн урлаг, гэрэл зургийн бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн, хөгжмийн бүтээлийн концерт зэргийг зохион байгуулах аж.