БНСУ-ын эрэгт хар салхи дэгдсэний улмаас есөн хүн нас барж, гурван хүн сураггүй болсон тухай “Ройтерс” мэдээллээ. Тус улсын агаарын тээврийн компаниуд орон нутгийн нислэгүүдээ цуцалж, хөлөг онгоцуудыг далайд гаргахгүй байхыг боомтын дарга нарт анхааруулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Филиппинд хар салхи дэгдэж, 18 хүн сураггүй болсон тухай ВВС мэдээлсэн билээ.
Хар салхи, хүчтэй аадар борооны улмаас БНСУ-д байшин барилга нурсан байна. Удахгүй БНАСАУ-д ч хар салхи болж магадгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулсан бөгөөд тус улсын эрх баригчид далайн эрэгт орших хот, суурингуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж магадгүй байгаа гэнэ.
Х.ОДОН