“Торгонд амилсан шүтээн урлаг” зээгт наамлын төрөлжсөн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болж буй.
Үзэсгэлэнд дэлхийн сонгодог урлагийн эрдэнэсийн санд гайхамшигт хувь нэмрийг оруулсан торгон зураг, дүрслэх урлагийн болон соёлын үнэт өв, уламжлал, их хүрээний урчуудын ур хийцийн бүтээлийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 14, 15-ний 10.00-17.30 цагийн хооронд үргэлжлэх юм.